Чин сэтгэлээсээ багшлах нь:
Сайн багш гэж
хэнийг хэлэх вэ?
Сайн багш гэж хэнийг хэлэх вэ? Сайн багшийн хувьд мэргэшил, мэдлэг, шүүмжлэлтэй хандах сэтгэлгээ болон бусад шаардлагатай мэргэжлийн ур чадварууд чухал нь мэдээж. Хэдий тийм боловч сайн багш байна гэдэг нь мэргэжлийн ур чадвар, туршлага, оюуны өндөр чадвартай байхаас өргөн хүрээтэй ойлголт юм.
Сайн багшийн зүрх сэтгэлд чухам юу нуугдаж
байдаг вэ?
Сайхан сэтгэл: Сайн багш нь шавь, хамт олон, эцэг эхчүүд болон ойр тойрны бүх хүмүүсийнхээ хувьд сайхан сэтгэлийн үлгэр дууриал болсон байдаг. “Сайхан сэтгэл бол хамгийн агуу зүйл” гэж би хэлэх дуртай. Анги болон сургуулийн орчныг өөрчилж чаддаг тэр зүйл бол сайхан сэтгэл юм. Шавь нар нь хайр энэрэл, халамж анхаарал, хүндлэлийг багшийнхаа сайхан сэтгэлээс мэдэрч байдаг.
Өрөвч сэтгэл: Багш бол маш хүнлэг мэргэжил бөгөөд өрөвч байна гэдэг нь бусдыг хамгийн сайн ойлгосон мөн бусадтай ойр дотно холбогдсоны илрэл юм. Өрөвч сэтгэлтэй багш хүн өөрийн үйлдлээрээ шавь нартаа үлгэр дууриал болж улмаар шавь нар нь бусдыг ойлгох нээлттэй сэтгэлгээтэй болдог байна.
Бусдыг ойлгодог: Бусдыг ойлгох чадвартай байх, энэ чадвараа хөгжүүлэх нь багш, сурагчдын аль алины хувьд маш чухал юм. Бусдын байр суурин дээр өөрийгөө тавьж тэдний байр сууринаас аливаа асуудалд хандаж чадвал энэ нь бидний шийдвэр болон үйлдэлд хүчтэй нөлөө үзүүлж чадах юм.
Эерэг хандлага: Эерэг байх нь тийм ч амар биш. Маш хязгаарлагдмал шийдэл бүхий олон асуудалтай нүүр тулж байдаг энэ цаг үед эерэг багш байх нь бүр ч хэцүү. Гэвч энэ хэцүү цаг үед эерэг байж шавь нар болон ойр орчмын хүн бүрт нөлөөлөх нь маш агуу зүйл билээ. Аливаа зүйлийг гэгээлгээр харж сурах нь ямар нэг зүйлийг сайн хийхэд тусалдаг.
Нэгтгэгч: Сайн багш хүн дундуурыг нь дүүргэж; сайн харилцаа, нөхөрлөлийг бий болгож; олон нийтийг нэгтгэж байдаг. Багш нар ангидаа болон хичээлээс гадуур бүх зүйлийг сайжруулах, илүү сайн болгохын төлөө хичээж байдаг. Олон нийтийг нэгтгэнэ гэдэг нь багш хүн ангидаа ямар нэг зүйлийг хийхээр эрэлхийлж улмаар тухайн үйл ажиллагаа нь сургууль болон улам өргөн хүрээг хамрахыг хэлдэг.
Урам өгөгч: Хүн бүр сайн багшийг харж сайн багш болохыг, сайн шавь байхыг, сайн хүн болохыг хүсэж байдаг. Сайн багш нуугдмал авьяас билиг, боломж, ид шидийн бүхнийг хүн бүрийн өмнө нээж байдаг.
Орчуулсан: Д.Гэрэлмаа
COMMENTS